Билл Клинтон, Жеймс Паттерсонтой хамтран ном бичнэ.
АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон зохиолч Жеймс Паттерсонтай хамтран уран зохиол бичихээр болсон тухай Associated Press тавдугаар сарын 8-нд дамжуулжээ.
“Сураггүй болсон ерөнхийлөгч” нэртэй триллер 2018 оны зургадугаар сард хэвлэгдэн гарна гэж тус агентлаг мэдээлсэн байна.
“Засгийн хамгийн дээд хүрээний дэлхийн далд драмын тодорхойгүй байдал, хуйвалдааны гайхалтай хольц” гэж ирээдүйн триллерийг хэвлэн нийтлэгчид үнэлж эхэлсэн байна. Тэдний хэлж буйгаар зөвхөн Ерөнхийлөгч хүн л мэдэж байх мэдээллийг уншигчид шинэ номноос авах гэнэ. Гэхдээ өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
АНУ-ын 42 дахь Ерөнхийлөгч Билл Клинтон төрийн тэргүүнээр 1993-2001 онуудад ажиллажээ. Улстөрч “Миний амьдрал” нэртэй номоо 2004 онд гаргасан байв.
Жеймс Паттерсон гэдэг Америкийн зохиолч адал явдал ба триллерийн чиглэлээр номоо бичдэг. Forbes сэтгүүл түүнийг хамгийн өндөр орлоготой алдартнуудын 2016 оны жагсаалтын эхний гуравт багтаасан байлаа. Сэтгүүл түүний орлогыг 96 сая гэж үзжээ.
No comments:
Post a Comment