Popular Posts

Wednesday, May 10, 2017

Оддын угсаа гарал: Брэд Питт Б.Обама болон Жонни Депп Элизавета II-ын хамаатан...

Урлаг соёлын салбарт гэрэлтэн гялалзаж байгаа олон оддыг бид мэднэ. Гэвч тэд яг ямар хүний үр удам байсан юм бол, удам сударт нь илүү алдартай хүн байсан юм биш биз гэсэн асуултад хариулж чадах хүн цөөн л болов уу. тэгвэл энэ асуултад бага ч гэсэн хариу өгөх нэгэн сонирхолтой мэдээллийг хүргэж байна. “Bright Side” судалгааны байгууллага урлаг соёлын оддын генийг судлаад маш сонирхолтой үр дүнд хүрснээ зарлажээ.
Бейонсийн өвөг дээдэс нь Австри цустай. Тэр тусмаа 19 дүгээр зууны үед амьдарч байсан хөгжмийн зохиолч, удирдааач Густав Малертай холбоотой ажээ. Тэгэхээр дуучинд хөгжмийн авьяас мэдлэг хэнээс уламжлагдаж ирсэн нь тодорхой болж байна. 
                                                  Бейонсе – Густав Малер
                                     
                                      Синди Кроуфорд – Эрнест Хэммэнгуэй

Алдарт загвар өмсөгч маань суут зохиолчийн холын хамаатан ажээ. Түүний агуу удам судар зохиолчоор ч хязгаарлагдахгүй. Агуу Карлын холын хамаатан гэдгээ саяхны ярилцлагадаа зарлан тунхагласан юм.
                                             Роберт Паттинсон – Дракула
Роберт “Бүрэнхий” кинонд Эдвард хэмээх цус сорогчийн дүрийг бүтээсэн. Гэтэл үнэн хэргтээ тэрээр цус сорогчийн удамтай болж таардаг нь ч юу вэ. Робертын өвөг дээдэс нь Влад Цепеш буюу Влад III Дракула гэж алдаршсан тэр хүн ажээ.
Тэгэхээр Эдвартын дүрийг Робертоос өөр хэн ч тийм сайн гаргахгүй байсан гэдэг нь ойлгомжтой болов.  
Жонни Депп – Элизавета II

Алдарт жүжигчин, Британийн хатан хаантай яах аргагүй цус нэгтэй. Учир нь тэд хоёулаа Английн хаан гуравдугаар Эдвардын удам угсаа юм байна.
Брэд Питт – Барак Обама
Холливудын од, бүсгүйчүүдийн сэтгэл зүрхийг эзэмдэгч Брэд Питт АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обаматай холын хамаатан. Энэ хоёр хоёулаа 1690 онд төрсөн Эдвин Хикман гэгчийн үр удам ажээ. 


No comments:

Post a Comment