Дэлхийн хөгжилтэй орнуудад, өндөр чанарын боловсрол эзэмшихийн тулд ямар нэгэн "гадаадад сургана" гэсэн компанид найдаж, байдаг нэгээрээ хулхидуулж, ээж ааваасаа сургалтын төлбөр шаналгаж насаараа хураасан хэдийг нь үрэн таран хийж, өөрөө зээл авч дийлж давахгүй өрөнд орж байснаар өөрийн чадлаараа олгогдсон нөхцөл боломжийг ашиглаад боловсролоо ахиулах боломж зөндөө байна. Монголд төрснийгөө зарим хүмүүс голдог. Гэтэл энэ чинь эргээд өөрөө боломж. Монгол улс хөгжиж буй орнуудын учраас хөгжсөн орнуудаас Монголд олгож байгаа дэмжлэг туслалцаа тоо томшгүй. Тэр боломжийг ашиглах хэрэгтэй. Тэтгэлэг ганцхан Фүлбрайтаар дуусахгүй. Хэрэв чи тэнцээгүй бол ирэх жил дахиад өг. Дахиад тэнцэхгүй бол өөр сонголт зөндөө байна.
Энэ сэдвээр бичих болсон шалтгаан нь надаас нилээн олон хүмүүс гадагш яаж явж сурах вэ энээ тэрээ гээд байнга асуух болсон. Би ч бүх хариултыг мэдэхгүй ч чадах чинээгээрээ аль болох олон хүнд туслахыг хүсч байгаа учраас цаг заваа гарган мэддэг хэдээ сийрүүлэв.
Би чиний төлөө цаг гаргаж орчуулсан юм чинь чи өөрийнхөө төлөө цаг гаргаад уншаад үзээрэй.
ИХ БРИТАНИЙ ЗАСГИЙН ГАЗРЫН ШЕВЕНИН ТЭТГЭЛЭГ
Шевенин тэтгэлэг нь Фүлбрайт тэтгэлэгтэй ерөнхийдөө адилхан. Их Британий засгийн газар Гадаад Хэрэг, Хамтын Нийгэмлэгийн Газраас хариуцан зохион байгуулдаг. Гэхдээ миний анзаараад байгаагаар энэ тэтгэлэг харьцангуй өндөр шаардлага тавьж, нэг жилд цөөхөн х
үмүүс сонгон шалгаруулдаг. Дээрээс нь Их Британид мастер хийхэд мэргэжлээсээ шалтгаалаад дийлэнх нь 1 жилийн хөтөлбөр л байдаг. Энэ тэтгэлгээр Британий Засгийн Газар карьертаа тавьсан тодорхой зорилготой, авъяаслаг, ирээдүйд өөрсдийн салбартаа нөлөө бүхий удирдагч болж Монгол улсын ирээдүйд хувь нэмэр оруулах хүсэл эрмэлзэлтэй залууст хөрөнгө оруулдаг. Тэтгэлэг нь сургалтын төлбөр, замын зардал, амжиргааны зардлыг даана. Би 2011 оны элсэтэнд материалаа өгсөн боловч тэнцээгүй. Манай нилээн мундаг чадалтай найз өгөөд бас тэнцээгүй. Гэхдээ чи тэнцэхгүй гэсэн үг биш.
үмүүс сонгон шалгаруулдаг. Дээрээс нь Их Британид мастер хийхэд мэргэжлээсээ шалтгаалаад дийлэнх нь 1 жилийн хөтөлбөр л байдаг. Энэ тэтгэлгээр Британий Засгийн Газар карьертаа тавьсан тодорхой зорилготой, авъяаслаг, ирээдүйд өөрсдийн салбартаа нөлөө бүхий удирдагч болж Монгол улсын ирээдүйд хувь нэмэр оруулах хүсэл эрмэлзэлтэй залууст хөрөнгө оруулдаг. Тэтгэлэг нь сургалтын төлбөр, замын зардал, амжиргааны зардлыг даана. Би 2011 оны элсэтэнд материалаа өгсөн боловч тэнцээгүй. Манай нилээн мундаг чадалтай найз өгөөд бас тэнцээгүй. Гэхдээ чи тэнцэхгүй гэсэн үг биш.
Британий Шевенин Тэтгэлэгт хамрагдсанаар:
- Өндөр чанартай Британи боловсрол эзэмшинэ
- Мастерын зэрэг буюу MSc, MA, LLM, MBA-д суралцах боломж
Дараах салбарын мэргэжлээр суралцах оюутнуудадыг түлхүү дэмжинэ:
- Банк Санхүү
- Цаг Уурын Өөрчлөлт
- Инженер
- Хүний Эрх
- Олон Улсын Хууль
- Олон Улсын Харилцаа
- Сэтгүүлзүй, Медиа
- Уул Уурхай
- Олон Нийтийн Удирдлага
Сонгогдохын тулд дараах шаардлагадыг хангах ёстой:
- Тэтгэлэгт хамрагдах үед Монгол улсын иргэн байж, сургуулиа төгссөний дараа Монголдоо эргэн ирэх
- Баклаврын зэрэгтэй байх
- Өөрийн салбартаа амжилт гаргаж, цаашид ахин дэмших хүсэл эрмэлзэлтэй байх
- Удирдах чадвартай гэдгээ нотлон харуулж чадах
- Өөрийн сонгосон мэргэжлээрээ хамгийн багадаа гурван жил ажилласан байх
- Англи хэлийг сайн мэддэг байх. Хамгийн багадаа IELTS-ийн оноо 6.5 байх. Хуулийн зарим мэргэжил IELTS-ийн 7 оноотой байхыг шаардана.
- Энэ тэтгэлгээр суралцаж Монголдоо буцаж ирснээр ямар хувь нэмэр оруулж болох талаар тодорхой санаа, чиг гаргаж чадах ёстой
- Тэтгэлэгт хандах онлайн анкет өргөдлийг дараах холбоосоор орж өгнө: http://www.chevening.fco.gov.uk/CheveningApllications/CA_Start.aspx
Өшөө дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж сонирхож болно:
Тэтгэлгийн өргөдлийг жил бүрийн 12 сараас эхлэн авч, 2 сарын эхээр өгч дуусах эцсийн хугацаа байдаг.
Залуус та бүхэндээ амжилт хүсье. Successses always in your hand
Goy medeelel baina Namaig awaad niseech
ReplyDeleteNamaig awaad niseech
ReplyDelete